"Хаврын баяр" амжилттай зохион байгууллаа.

Өнөөдөр тус сургуулийн БАРИЛГЫН 2-р ангиас санаачлан зохион байгуулж буй ШУТИС Коосэн Коллежийн анхны "Хаврын баяр" амжилттай үргэлжилж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд оюутан суралцагчид маань бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж, урлагийн авьяасаа багш, үе тэнгийнхэндээ сонирхуулж, завсарлагааны цагийг ашиглан анги бүр хөгжөөнт тоглоом, амттан, кино театр гэх мэт төрөл бүрийн бүхээгийг ажиллуулж байгаа юм.

Сонирхуулан хэлэхэд энэхүү үйл ажиллагааг БАРИЛГЫН 2 анги маань санаачлаад зогсохгүй, өөрсдөө удирдамжаа бичиж, зар түгээхээс эхлүүлээд, зохион байгуулах ажлыг хүртэл бие даан маш амжилттай хийж байна гэнэ лээ шүү.